ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН САНТ СУМЫН ЕБС : Сүлжээний төхөөрөмж

Сүлжээний төхөөрөмж

Дотоод сүлжээний гол төхөөрөмж нь Hub билээ. Энэ нь голдуу Star бүтцийн сүлжээнд
хэрэглэгддэг бөгөөд гол үүрэг нь сигналыг өсгөх явдал юм. Уг төхөөрөмжийн Repeater-с
ялгагдах зүйл нь олон порттой явдал юм.

 Портын тоо нь 4, 8, 16, 24 гэх мэт байдаг учраас multi-portrepeater гэж нэрлэх нь ч явдал бий.Компьютерийг дотоод сүлжээнд холбохдоо кабелийн нэг үзүүрийг hub-н нэг портонд, нөгөө үзүүрийг компьютер дэхь дотоод сүлжээний картанд залгадаг. Дотоод сүлжээнд hub-г ашигласнаар сүлжээн дэхь нэг кабель ажиллахгүй болоход бусад компьютерүүддээ нөлөөлдөггүй сайн талтай. Тэгвэл bus бүтцийн сүлжээнд нэг компьютерийн кабелийг салгахад сүлжээ тэр чигээрээ ажиллахгүй болдог.

Repeater
Repeater-г хол зайнд кабелиар холболт хийхэд сигналыг өсгөх зориулалтаар ашигладаг. Дотоод сүлжээнд UTP CAT5 кабелийг голчлон хэрэглэдэг бөгөөд энэ кабелийн дээд урт нь 100 метрээс хэтрэхгүй байх ёстой. Ийм учраас 100 метрээс хол зайнд 2 компьютерийг кабелиар холбохдоо repeater төхөөрөмжийг ашигладаг.
Зөвхөн дотоод сүлжээнд бус цахилгаан холбоо, телеграф, утасгүй холболт, радио релейны шугаманд алсын зайд сигналыг өсгөхийн тулд мөн repeater-г хэрэглэдэг. Энэ нь оролт гаралтын нэг нэг порттой төхөөрөмж юм.

Switch
Switch нь мэдээлэл дамжих явцад тухайн мэдээллийн хvрэх дараагийн цэг, тvvнд хэрхэн хvрэх замыг нь зааж өгөх зорилготой сvлжээний төхөөрөмж юм. Тvvнчлэн нь өгөгдөл өөрөөр нь дамжин ямар сvлжээ рvv илгээгдэх замыг зааж тодорхойлох төхөөрөмж эсвэл программ болох router-ын функцыг агуулдаг ба сvлжээгээр өгөгдлийн дамжууллыг тодорхойлох талдаа router -ийг бодвол илvv энгийн, хурдан байдаг.
Switch нь OSI (Open System Interconnection) дамжууллын хувьд 2-тvвшинд (Layer-2) буюу Data-Link-Layer -т хамаардаг боловч зарим switch нь гvйцэтгэх vvрэг функцээсээ шалтгаалан Network Layer буюу 3-р тvвшинд (Layer-3) хамаардаг байна. 3-р тvвшний гэгдэх switch -ийг IP switch гэж нэрлэдэг.
Томоохон сvлжээнvvдийн хувьд нэг switch-ээс нөгөө сvлжээ хvртэлх багц мэдээлэл дамжих явцыг hop гэж нэрлэдэг бол багц мэдээлэл нэг цэгээс нөгөө цэг хvртэл дамжихдаа зарцуулж байгаа хугацааг latency гэсэн ойлголтоор илэрхийлдэг. Иймд latency нь тухайн мэдээлэл дамжих явцын гол чухал vзvvлэлт болдог байна. Switch-vvд нь backbone болон gateway дээр тавигддаг ба мэдээлэл эцсийн цэг хvртлээ дэд сvлжээнvvдээр дамжин гарах процессыг зохицуулж байдаг.

Bridge
Bridge нь зөвхөн хоёр дотоод сүлжээг хооронд нь холбох зориулалттай төхөөрөмж. Дотоод сүлжээний ачааллийг хянах, нэг сүлжээний ачааллыг тухайн сүлжээнд нь барьснаар нөгөө сүлжээ рүү гарах гарцыг чөлөөтэй болгох гэх зэрэг нь bridge-ийн гол үүрэг юм. Аль өгөгдөл нь дотооддоо, аль өгөгдөл нь нөгөө сүлжээ рүү явж байгааг bridge нь дотоод сүлжээний картны MAC хаяглалтын тусламжтайгаар мэддэг.

Router
Router-ын тусламжтайгаар интернэтийн сүлжээнүүдийн хооронд мэдээлэл дамжуулах боломжтой болдог. Энэ утгаараа тухайн интернэтийн сүлжээ нь интернэт дэхь бусад сүлжээ рүү хандах өөрийн гэсэн гарцтай болж, router нь сүлжээний интернэт рүү гарах үүд хаалга нь болж байна гэсэн үг.
Энэ төхөөрөмжийн гол үүрэг нь тухайн сүлжээнээс гарч буй болон орж ирж буй мэдээллийг хамгийн дөт замаар хүргэх явдал юм.
Сүлжээ хооронд мэдээллийг найдвартай дамжуулахын тулд хувааж багцалдаг. Багцлагдсан мэдээллийг пакет гэдэг. Пакетанд мэдээлэл байхаас гадна илгээж буй талын төхөөрөмж болон компьютерийн IP хаяг (source IP), хүлээн авах талын компьютер болон төхөөрөмжийн IP (destination IP) хаягыг агуулдаг. Router нь IP протоколоор ажилладаг учраас илгээж буй пакетны хүлээн авах талын IP хаягыг шалгаж,хамгийн дөт замыг сонгон дараагийн router-лүү илгээдэг. Дамжиж буй пакет нь нэг сүлжээ дотроо эсвэл аль нэг өөр сүлжээ рүү явж буй эсэхийг IP хаягаар нь ялгадаг.
Мөн router нь асар том хүрээний сүлжээн дээр пакетын ачааллыг зохицуулах үүрэгтэй. Router-г өмнө нь gateway гэж нэрлэдэг байсан

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
555 (зочин)

ymar ih ym be

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)