Мэндчилгээ

Монголын үр хойчийн төлөө боловсролын үйл хэрэгт эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаан, залуу насны бүхий л  амьдралаа харамгүй зориулж ирсэн ахмадууд, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар,  боловсролын салбарын ажилтан, албан хаагчид, бидний ажлыг дэмжигч эцэг эхчүүд Та бүхэндээ орчин цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой болон Монголын багш нарын 46 дахь өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Эрдмийн дөрөөнд анх дөрөөлж, номын их аянд мордож, дундрашгүй их мэдлэгийг олж авах урт замын аяныг зорин багшийн хайр энхрийлэлд багтаагүй “Монгол иргэн” гэж үгүй. Монголын хөгжил иргэнээс, Иргэний хөгжил багшаас шалтгаалдаг.Тиймээс шинэ үеийн чадварлаг иргэнийг  хөгжүүлж, Орчин цагийн  Монгол улсыг бүтээн бий болгоход багш таны  хувь нэмэр хэмжээлшгүй их гэдгийг энэ өдөр бахархалтайгаар хэлэхийг хүсч байна.
Хойч үеэ эх орныхоо ирээдүйн эзэн болгон төлөвшүүлэх, дэлхийн боловсролын түвшинд өрсөлдөх чадвартай бүтээлч иргэдийг бэлтгэхэд манлайлагч, гол тулгуур нь багш нар байдаг билээ.
Монголын нийт багш нартаа ажил тань өөдрөг бүтэмжтэй, шавь нар тань агуу ихийг бүтээж, эх орноо хөгжүүлэх үнэнч шударга, мэдлэгтэй, чадвартай, соёлтой иргэд болохын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг дэвшүүлье!

Эрхэм хүндэт, эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчдээ,
Сайн багш хөгжлийн үндэс суурь гэдэгтэй хэн бүхэн санал нийлдэг. Хүн ардаа боловсролжуулах, үндэсний хөгжлийн эх сурвалж болсон боловсролтой, үндэсний ёс, заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг, иргэншин төлөвшсөн, шинэ үеийн хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг ардын багш та бүхэн үүрч байдаг билээ.
Оюунлаг, Чадварлаг, Бүтээлч, шинэ эриний МОНГОЛ ХҮН-ийг төлөвшүүлэх  гол цөм, тулах цэг нь болсон багш,боловсролын ажилтнууд Та бүгдэд эрүүл энх, амжилт, бүтээлийг хүсэн ерөөе.


Хүмүүн бүхэнд сайн сайхан бүхнийг шингээсэн, түмэн ачлалт багш та нарын маань өлмий бат оршиж, мэлмий тунгалаг байх болтугай.

Эрхэм баян-эрдэм ном дэлгэртүгэй.

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
tuyadelger (зочин)

Гоё мэндчилгээ байна админдаа баярлалаа.Сант сумын ЕБС-н хамт олондоо ахмадууддаа бүгдэд нь багш нарын баярын мэнд хүргэе.

tugsuu (зочин)

bayarlalaa. saihan mendchilgee bna. tand ch gsn bayariin mend hurgey.

Б.Түвшинтөгс (зочин)

Сургуулийнхаа нийт багш нар болон үе үеийн сурган хүмүүжүүлэгчдэдээ багш нарын баярын мэнд хүргэе.

Гэрэлт эрдмийн тэнгэр гэгээн оюуны тэнгис
Гэрээс дуудсан хөтөч гараас хөтөлсөн замч
Багш гэж дуудахад ардын үрсийн оюунд түмэн цэцэг дэлгэрнэ
Багш гэж нэрлэхэд алаг зүрхний гүнд төгөлдөр баяр оргилно
Түмэн багшийн буман шавь нар түүхт орныхоо булан бүрд шамдана
Түмэн багшийн буман шавь нар түргэлэх хөгжлийн булаг бүхнийг тэтгэнэ

bayaraa (зочин)

surguuiinhaa ahmad bolon dund zaluu uyiin buh bagsh nartaa happy teacher's day!

enkhmaa (зочин)

өвөрхангай аймгийн Сант сумын ЕБС ийн нийт багш ажилчиддаа боловсролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой болон Монголын багш нарын 46 дахь өдрийн мэндийг хүргэн мэндчилж байна. Та бүхний минь эрдмийг түгээх энэ их үйлс чинь хэзээд мандан бадарч, өргөжин дэлгэрч байх болтугай

chimgee (зочин)

Сант сумын ЕБС-н нийт багш нартаа багш нарын баярын мэнд хүргэе.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)