Кредит олгох төрөлжсөн сургалтын тухай
Кредит олгох төрөлжсөн сургалтын зорилго нь
багш, удирдах ажилтны тусгай хэрэгцээнд чиглэсэн, тэдний ажлын байрны
тодорхойлолтод тусгагдсан үндсэн чиг үүрэг, гол үйл ажиллагааны аль
нэгтэй нь, эсвэл өөрт нь хамаарах шинжлэх ухаантай холбоотой тодорхой
чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ. Энэ төрлийн сургалт нь мэдээлэл, мэдлэг
олгох төдий бус, багшлахуйн тодорхой үйлийн баримжааг таних, эзэмших,
үнэлж хөгжүүлэх эзэмшихүйн бүх үе шатыг агуулсан сургалт юм Өөрөөр
хэлбэл, товлосон хугацаанд товлосон агуулгаар, кредитээр хэмжигдэх товлосон чадварыг эзэмшүүлэх зорилготой.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 72 дугаар тушаалаар батлагдсан "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журам"-ын 5.2-т заасны дагуу кредит олгох төрөлжсөн сургалтын хөтөлбөрт хийсэн мэргэжлийн шинжээчдийн магадлан шинжилгээний үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн Сайдын тушаалаар сургалт явагдах сургалтын хөтөлбөрүүд зөвшөөрөгдөж, холбогдох байгууллагууд зохион байгуулдаг.
"Сургалтын хөтөлбөр зөвшөөрөх тухай" Сайдын жил бүрийн тушаалыг яамны вебсайтад байрлуулдаг. Сургууль багш нар сайдын тушаалаар зөвшөөрөгдсөн мэргэжил дээшлүүлэх кредиттэй төрөлжсөн сургалтын хөтөлбөрийг яамны вебсайтаас болон энэхүү цэснээс сонгож, сургалтад хамрагдах боломжтой
Кредиттэй төрөлжсөн сургалтад хамрагдаж, хөтөлбөрийн агуулгыг дүүргэсэн багшид улсын нэгдсэн бүртгэлтэй яамнаас баталсан загвар бүхий гэрчилгээ олгодог.
Тухайн оны 5 сард сургуулийн, 10 дугаар сард аймаг, нийслэлийн, 12 сард яамны шийдвэрүүд гарч, багшид мэргэжлийн зэрэг олгоход тооцох кредит цагийг тодорхойлдог.
Ийнхүү сургууль, багш нарын тусгай хэрэгцээнд суурилан тэднийг чадваржуулан кредит олгох төрөлжсөн сургалтын үйлчилгээ дээрх журмын дагуу төлөвшиж эхлэж байна.
Кредиттэй төрөлжсөн сургалт зохион байгуулах эрхийг мэргэжлийн шинжээчдийн магадлан шинжилгээний үнэлгээ дүгнэлтийг үндэслэн олгож, ирүүлсэн бүх хөтөлбөрүүдэд тайлбар, зөвлөгөө өгүүлж байгаа нь кредит олгох төдийгүй бусад төрлийн сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаа сайжирах, багш нарын эрх ашгийг хамгаалах, тэдний ур чадварын хөгжилд бодит ахиц гарахад нь эерэг нөлөө үзүүлж эхлээд байна.
| № |
Байгууллагын нэр |
№ |
Хөтөлбөрийн нэр |
Холбоо барих утас |
| 1 |
МУБИС, Багшийн сургууль |
1 |
Англи хэл дидактик |
321574 311547 |
| 2 |
Мэдээлэл зүй дидактик |
|||
| 3 |
6-12 насны хүүхдийн сурах арга барилыг дэмжих арга зүй |
|||
| 2 |
МУБИС, Боловсрол судлалын сургууль |
4 |
Хичээлийн шинэчлэлийн зарим асуудал |
70120013 |
| 5 |
Хүний хөгжил - багш |
|||
| 3 |
МУБИС, Монгол судлалын сургууль |
6 |
Монгол хэл, уран зохиолын боловсролын агуулга, арга зүйн хөгжил |
323687 |
| 4 |
МУБИС, Компьютер мэдээллийн технологийн сургууль |
7 |
Мэдээлэл зүйн хичээлийн заах арга зүй |
70112245 |
| 8 |
Суурь болон бүрэн дунд боловсролын мэдээлэл зүйн хичээлийн заах арга зүй |
|||
| 9 |
Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй |
|||
| 10 |
Мэдээлэл зүйн багш нарт программчлалын СИ хэлний үндсэн мэдлэг, чадвар олгох сургалт |
|||
| 5 |
МУБИС, Байгалийн ухааны сургууль |
11 |
ЕБС-ийн газар зүйн сургалтын технологи, судалгааны арга зүйг дээшлүүлэх нь |
325490 |
| 6 |
МУБИС, Дүрслэх урлагийн сургууль |
12 |
ЕБС-ийн дүрслэх урлагийн боловсролын шинэчлэлийн асуудалд |
310923 |
| 13 |
Технологийн боловсролын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам |
|||
| 7 |
МУБИС, Түүх, нийгмийн ухааны сургууль |
14 |
Түүхийн судалгааны өнөөгийн байдал, онол, арга зүйн шинэ хандлага |
326160 |
| 15 |
Нийгмийн ухааны соёл, арга зүйн асуудлууд |
|||
| 8 |
МУБИС, Биеийн тамирын сургууль |
16 |
Биеийн тамир - хүүхдийн хөгжил |
327770 |
| 17 |
Эрүүл мэнд - амьдрах ухаан |
|||
| 9 |
МУБИС, Багш нарын мэргэжил дээшлүүлэх төв |
18 |
Багшлах мэргэжил |
99853477 |
| 10 |
МУБИС, Сургуулийн өмнөх боловсролын сургууль |
19 |
Харилцаа |
360615 |
| 20 |
Тэгш хамруулах сургалт |
|||
| 21 |
Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт |
|||
| 22 |
Хүүхдийн эрүүл мэнд |
|||
| 11 |
МУИС, Хими, хими инженерчлэлийн сургууль, МДССТ |
23 |
Багшийн хөгжил: онолын болон хэрэглээний химийн орчин үеийн асуудлууд |
88806473 99231521 |
| 24 |
Багшийн хөгжил: хими боловсролын чанар - үнэлгээ |
|||
| 25 |
Багшийн хөгжил: багшлахуйг дэмжих арга зүйн хөгжил |
|||
| 12 |
СУИС-ийн Соёлын сургууль |
26 |
Хөгжмийн багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт |
96062832 |
| 13 |
Боловсролын хүрээлэн |
27 |
Сургуулийн менежмент |
99088171 |
| 28 |
Шилжилтийн үеийн сургалтын технологийн менежмент |
|||
| 14 |
АББЗСҮТ |
29 |
Албан бус боловсролын холимог бүлгийн сургалт |
324344 |
| 15 |
Дорнод аймгийн БСГ |
30 |
Багш, сургалтын менежер, ЗАН-ийн ахлагч нарын мэргэжил дээшлүүлэх төрөлжсөн сургалт |
976-01-582-23674 |
| 16 |
Нийслэлийн боловсролын газар |
31 |
Бага насны хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх арга зүй-1 |
324947 |
| 32 |
Бага насны хүүхдийн математик сэтгэлгээг хөгжүүлэх нь" сургалтын хөтөлбөр-1 |
|||
| 33 |
Бага насны хүүхдийн математик сэтгэлгээг хөгжүүлэх нь" сургалтын хөтөлбөр-2 |
|||
| 34 |
Иргэншил, иргэний боловсролын сургагч багш бэлтгэх сургалтын хөтөлбөр |
|||
| 35 |
Багшлах урлагт суралцах нь |
|||
| 17 |
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо |
36 |
Англи хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх зуны сургалт |
323555 |
| 37 |
Англи хэлний сургагч багш бэлтгэх хөтөлбар |
|||
| 38 |
Англи хэлний багш нарын хэлний мэдлэг, чадвар, заах арга зүйг сайжруулах, багшийн тогтвортой хөгжлийг дэмжих |
|||
| 18 |
Монголын багш нарын хөгжлийг дэмжих нийгэмлэг |
39 |
Нийгмийн үнэлэмж |
70121219 |
| 19 |
Дээд боловсролын менежментийн хүрээлэн |
40 |
Багшийн сурган хүмүүжүүлэх ёс зүй |
99875899 |
| 20 |
Хөдөөгийн боловсрол ТББ |
41 |
Дотуур байрны багшийг мэргэшүүлэх |
99088171 |
| 21 |
Монголын математикийн багш нарын академи |
42 |
Бага ангийн багш нарын DVD сургалт 2011-2012 |
324342 |
| 43 |
Багш нарын DVD сургалт 2011-2012 |
|||
| 22 |
Бага боловсролын шинэчлэлийг дэмжих төв |
44 |
Сурлагын амжилтын хяналт-шинжилгээ, үнэлгээ, суралцагчийн мэдлэг, чадварыг үэнэлэх арга зүй |
99046002 98646002 |
| 23 |
"Боловсролын үнэлгээ, шинэчлэл" зөвлөх төв |
45 |
Сургалтын технологийн шинэчлэл |
99154618 |
| 46 |
Физик сургалтын технологийн шинэчлэл |
|||
| 24 |
Сэтгэл зүйн зөвлөлгөө, сургалт арга зүйн "Анхаарал төв" ТББ |
47 |
Хүүхэдтэй ажиллах ажлын сэтгэл зүй |
|
| 25 |
"Номын анд" ТББ |
48 |
Хүүхдийн хөгжил төлөвшилд тоглоомын аргыг бүтээлчээр хэрэглэх нь |
99037589 |
| 26 |
Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг |
49 |
Бага насны хүүхдийн тоглоомын үйл ажиллагаа, түүнийг зохион байгуулах нь (2-5 нас) |
324285 318149 |
| 50 |
Ангийн номын сан-Идэвхитэй унших, бичих арга зүй (2 жил) |
|||
| 51 |
Бага насны хүүхдийн хувийн онцлогийг сургалтад харгалзах нь |
|||
| 52 |
Хүүхдийн хувийн онцлогийг судлах нь |
|||
| 53 |
Багшлахуйн чанарыг сайжруулах нь |
|||
| 54 |
Анги удирдах ур чадвар ба багшийн ажлын төлөвлөлт |
|||
| 55 |
Сэтгэн бодохуйд суралцах нь |
|||
| 56 |
Амжилттай сайн сургалтыг анги танхимдаа хэрхэн зохион байгуулах вэ |
|||
| 57 |
Боловсролын удирдлага ба сургуулийн менежмент |
|||
| 58 |
Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга зүй |
|||
| 59 |
Идэвхитэй сургалт ба сурахуй |
|||
| 60 |
Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй ба анхан шатны дохионы хэл |
|||
| 61 |
Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй ба дунд шатны дохионы хэл |
|||
| 27 |
"Монголын шатрын сан" ТББ |
62 |
Шатрын багш нарт зориулсан шатрын хичээл заах арга зүй |
99782065 |
| 28 |
"Амжилттай боловсрол" ТББ |
63 |
Хүн байхын учир |
99255626 |
| 29 |
Азийн сан |
64 |
Голын ус болон хөрсний чанарын хяналт- шинжилгээ хийх сургалтын арга зүй |
330524 323413 |
| 30 |
"Цахим сургалтын үндэсний төв" ТББ |
65 |
Дүрслэх урлаг, зураг зүй, технологийн боловсролын дидактикийн шинэчлэл |
96654252 |
| 66 |
Сургалтын цахим материал боловсруулах арга зүй |


Сэтгэгдэлгүй байна